Sunday, March 22, 2015

Монголын үндэсний музей үзсэн сэтгэгдэл

Бид өнөөдөр буюу 2015 оны 3-р сарын 5нд Монголын үндэсний музейгээр аяласан.
   Монгол улсын түүхсоёлбайгаль орчныг ард олон үзүүлэх таниулах зорилгоор 1924 онд монголын үндэсний музейн эх үүсвэр тавигджээ. 1950 оноос орон нутаг судлах улсын төв музей нэрээр олны танил болжээ. 1991 онд Монголын Үндэсний түүхийн музейг байгуулсан байнаИйнхүү улсын төв төв музейн түүх  археологиугсаатны зүйн цуглуулгуудыг үндэсний түүхийн музейд шилжүүлжээ Уг музей нь монголын нутагт хүн аж төрснөөс эхлэх бөгөөд өнөө үеийг хүртэлх түүхийг өгүүлэх олдворбаримтыг агуулсан 3 давхар бүхий 10 танхим  50000 гаруй үзмэртэй үндэсний хэмжээний тэргүүлэх музейн нэг юм.
Үндэсний түүхийн музейн 10 танхимийн талаар өөрийн харсан бөгөөд ойлгосон зүйлсийг дурдъя:
давхар
Танхим1. Эртний Монголын түүх
Хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн хүрэл зэвсгийн үе хүртэлх түүх нь урт хийгээд сонирхол татахуйц түүхийн эхлэл юмМонгол дахь чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор  800 000 жилийн өмнө эхэлжхуучиндундшинэ чулуун зэвсгийн үе хэмээн хуваагддагЭртний хүний амьдарч байсан бууц суурины дурсгал эдүгээ монголын бүх нутгаас олдож байнаХүний хөгжлийн анхдагч эринэнэ цаг үе монголын хээр талд хэрхэн хөгжиж өрнөж байсан талаар эртний түүхийн танхим дахь үзмэрүзүүллэгээс дэлгэрэнгүй танилцлаа. Төмөр зэвсгийн үед хамаарах хадны сүг зургууд таалагдсан
1.         Хуучин чулуун зэвсгийн үе “Палеолит” МЭӨ 800000-12000 жилийн өмнө
2.       Дунд чулуун зэвсгийн үе: 12000-7000 жилийн өмнө
3.      Шинэ чулуун зэвсгийн үе (МЭӨ 7000 - 3000 жилийн өмнө)
4.      Хүрэл зэвсгийн үе (МЭӨ 3000- МЭ 300 жилийн өмнө)

  Танхим  2. Эртний улсуудын түүх
Музейн энэ танхимд монгол нутагт оршиж байсан монгол, түрэг угсааны эртний хаант улсуудын талаар үзүүлдэг бөгөөд монгол нутгаас олдсон эртний хотын туурийн дурсгал, археологийн олдвор, эртний улсуудын хаадын онгон тахилын байгууламж тэндээс илэрсэн ховор дурсгал энд байсан. Жишээ нь Хүннү, Хятан, Түрэг, Уйгар гэх мэт.
   Харамсалтайн зарим хэсэг засвартай байсан тул Хүнний гүрний талаар олж харж чадсангүй.Эдгээр улсуудын соёл аж ахуйд сэлэм, булш ,оршуула ,чулуун хөшөө, зэв ,сум нум, бичээс , сав суулга гэх мэт олон төрлийн үзүүлэн байснаас миний нүдэнд архи хийдэг сав болох гүц болон аяга нь сонирхолтойгоор онцгойлж туссан юм.
II давхар
           Танхим3. Уламжлалт хувцас гоёл чимэглэл
Тус танхим нь XVII-XX зууны үед хэрэглэж байсан монгол угсаатнуудын хувцасэрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хэрэглэж байсан гоёл чимэглэлийн зүйлс буюу өнөө үед яривал гоёж гоодохдоо хэрэглэдэг хувцас толгойн хэрэглэл байлааМонголчууд 1000 орчим төрлийн хэлбэр хийц бүхий малгайг эдэлдэг байсныг мөн мэдэж авсанЭнд 16 угсаатны хувцаснаас гадна “Төрийн ёслолын хувцас”,”Улирлын хувцас”, бөгөөд  хамгийн сонирхол татсан нь “ Энхрий хувцас” байлаа. Монгол гоёл нь ахуй хэрэглээний эдлэлээ үнэт эрдэнээр бүтээжуламжлалт угалжхээ чимэгээр баяжуулан өдөр тутамдаа хэрэглэдэг өвөрмөц онцлогтой байсан нь.Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олон төрөлтэйалтмөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй. 17-19-р зууны монгол эхнэрүүдийн толгойн боолтхавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд Гарьдын далавчтай адилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтойТолгойн боолтын оройвч нь дундад эртний монгол хатдын богтаг малгайн уламжлалыг хадгалсан дээрээ жижиг дугуй тойрогтойоройвчийг мөнгөалтаар хийж шүрсувд шигтгэн чимэглэсэн гоёл нь ихэд анхаарал татсаан.
Тэр үеийн эрэгтэйчүүдийн гоёл ньхөөрөгдаалингаансхэт хутгатамхины уут болэмэгтэйчүүдийн гоёл ньтолгойн болтсанчигээмэгэнгэрийн мөнгөн гуутаван саваагүй зэрэг байв.( “Энхрий хувцас” энэ нь байнга өвчин ороодог хүүхэддээ зориулж хийдэг байсан хувцас )
III давхар
    Танхим 4. Монголын эзэнт гүрэн
Тус танхим нь монголын түүхийн сэргэн мандлын үе эзэнт гүрний түүхийг өгүүлэх бөгөөд ханлиг улсын үеИх Монгол улсЭзэнт гүрэн хэмээх сэдэв дор багтаан эд үеийн түүхэн үзмэрийг байрлуулсан байнаМонголын эзэнт гүрэн үзүүллэгийн танхим дахь үзмэрүүд нь монголын эзэнт гүрний үеийн гайхамшигт түүхийн гэрч болсон археологийн олдворуудцэргийн хувцас хэрэглэлэртний хотын тууриас олдсон эд өлөголдворхаадын дипломат харилцааны баримтболон тухайн үеийн Их Монгол улсын нийслэл хотыг сэргээн хийсэн загвар зэрэг олон сонирхолтой үзмэрээс бүрдсэн байсан.Мөн бидний бахарханхүндэтгэж шүтэж явдаг Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын улс орны талаар болоод соёлёс заншилболон дайн ба энх амгалангийн бэлгэдэл болох ХарЦагаан сүлд , цэрэг жанжны хуяг дуулганум сум зэрэг зүйлсийг өөртөө багтаасан байлааҮзмэрүүдээс жишээ татвал : “Хар болон Цагаан сүлд”, “Шаазан ваар сав”,  “Чингисийн чулууны бичиг”, “Хүрэл пайз болон Мөнгөн гэрэгэ”, “Зоос”, хийгээд “МНТ” “Чингисийн чулууны бичиг” энэ нь БухаСочихайд зориулан бичсэн Чингисийн хэлсэн үгс зэрэг нь надад огшиж монголоороо бахархах сэтгэгдэл төрүүлсэн.
  Танхим 5. Монголын уламжлалт соёл
Монголчуудын манжийн эрхшээлд байсан 200 гаруй жил бол монголын түүхэн дэх хамгийн хэцүү хар үе байсанЭнэхүү хүнд хэцүү үеийн тухай энэ танхимд бийМонголчууд тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсээр 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнүүлж Чин улсын эрхшээлээс ангижрсанЭнэ үед монголд хүчтэй дэлгэрсэн шарын шашны нөлөөгөөр монгол эрдэмтэн лам нар гүн ухааны шидвэр бүтээлээ туурвижээШашин дэлгэрэлтийг дагаад монгол урчуудын ур ухаангараар баригдсан олон тооны сүм хийд баригдажсүм хийдээр төвлөсөн оюун соёлын хөгжил харьцангуй сайн хөгжиж байжээЭнэ нь уран барималбарилга хйигээд дорно дахинаа алдаршсан таван ухааны эрдэм ухаан дэлгэрч монголын соёлын хөгжил баяжсаар байвЭнэ үеийн баримт нь зураг сэлтгав дөнгө гэх мэтээр илэрсэн энэхүү танхимд бий.
Мөн танхим нь ерөнхийдөө монголчуудын шүтлэг мөргөлбичиг үсгийг илтгэх ном судархөгжмийн зэмсэгболон уламжлан ирсэн тоглоом наадгайг илтгэх сонирхолтой танхим байлааЖишээ нь:”Оньсон тоглоом” , “Алаг мэлхий”, “Эрийн гурван наадмыг илтгэх олдвор”, “Хуучиршанзятга” зэрэг болно.
    Танхим6. Монголын уламжлалт аж ахуй
 Тус үзүүлэнгийн танхимд уламжлалт тоглоомгар урлалын бүтээлийн дээжисном хэвлэлийн технологихөгжимхөгжмийн зэмсгийн төрлүүдийг дэлгэсэнМөн монголчуудын шашинмөргөлийн хэлбэрэд хэрэглэлийг энэ танхимаас харнаНүүдэлчин монголчуудын эртний мөргөл бөөгийн мөргөл уламжлалт зан үйлийн утга агуулгамөн чанарөнөөдөр ч хүмүүс бөөтэнгэрөвөг дээдсийн сүнс сүлдийг шүтэх уламжлалаа хадгалсаар байгаа нь энэ танхимиин баримал болон бусад зүйлсээс илт.Тэрчлэн монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурхны шашин монголчуудын оюуны амьдралд хэрхэн нөлөөлсөншашны урлагийн бүтээлхожуу дэлгэрэлтийн үе 16-19-р зууны шарын шашин дэлгэрэлтийн үед монгол урчуудын ур ухаангараар баригдсан олон тооны сүм хийдийн талаар болон бусад мэдээллийг багтаасан үзүүллэг үзлээ.   
Мөн энэ танхим нь гадаадын жуулчдад бидэнд эртнээс уламжлажөвлөж ирсэн нүүдэлчин соёл болох нүүдэлчдийн гэр сууцмал аж ахуй хийгээд газар тариаланан агнуурын соёлыг харж болох юм гэж ойлгосон.
     Танхим 7. Манжийн эрхшээлийн үеийн Монгол улс /XVII-XX зуун/
Энэхүү танхим нь Монгол улсын XVII-XX зуун буюу Манжийн эрхшээлд байсан олонхийн хэлдгээр 200 жилийн дарлалыг тодоор харуулж чадах танхим байлааУг танхимд тэр үед хэрэглэж байсан тамга тэмдэгзоосэрүү шүүлтийн хэрэгсэл зэрэг түүхийн баримтууд байрлана.
     Танхим 8. Богд хаант улс /1911-1920/
Энэ танхим нь Манжийн дарангуйллын эсрэг босч тусгаар тогтнолоо олж авсан үеийн талаар буюу эрх чөлөөний талаарх тэмцлийг агуулсан байсан бөгөөд Монголын ард түмэн эрх чөлөөгөө олж аван шашин төрийг хослуулжБогд хаант төрийг байгуулсан түүхийг харуулнаМөн тус танхимаас жуулчид ч төдийгүй монголчууд тэр үеийн улс төрийн зүтгэлтнүүдийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг харах боломжтой.
     Танхим 9. Социализмын үеийн Монгол /1921-1989/
Тус танхим нь 1921 оны ардын хувьсгалаас 1980 оны сүүл үеийн тусгаар тогтносон улсын түүх болон улс төрийн хувьд бусад орнуудтай дипломат харилцаа тогтоосон түүхболон түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсбичиг баримтулсын мөнгөн тэмдэгт зэргийг өөртөө агуулсан сонирхолтой танхим байлаа.
     Танхим 10. Ардчилал шинэчлэлийн үе /1990 оноос одоог хүртэл/
Монголчуудын ардчиллын төлөө тэмцэж буй дүр зургийг үнэхээр тод харуулж чадсан мэт санагдсанЯг л тэр үед байгаа мэт дуу чимээгэрэл зураг нь амьд мэт мэдрэмж төрүүлж байлаа. Монгол орныг хөгжил дэвшлийн замд оруулсан 1990 оны ардчилсан шинэчлэлт нь Монгол дахь өөрчлөлт шинэчлэлтийг эргэлт буцалтгүй болгожардчилсан нийгэм байгуулах явцыг түргэтгэсэн 20-р зууны Монголын түүхэн дэх улс төрийн томоохон үйл яюц болох 1911-1912 он, 1921 оны түүхэн үйл явдлын шууд үргэлжлэл нь байв.













  Дүгнэлт

 Энэхүү музейг үзэхэд сонирхолтой зүйлс,таалагдсан зүйлс ч их байлаа.Ерөнхийдөө уг музейг үзсэнээр Монгол улсын түүх соёлыг тэр үед нь амьдарч үзсэн юм шиг л мэдэрдлээМөн хамгийн ихээр сэтгэлдээ ойлгож авсан зүйл нь “Бидний өвөг дээдэс хойч үеийнхээ төлөө алдаатайоноотой ч тэмцэж мөн эх орныхоо төлөө хийсэн зүйл нь дэндүү их атал одоо бидний хийж байгаа зүйл нь үүний эсрэг байгаа мэт санагдах юмИнгээд сүүлд нь мэдэрсэн зүйл бол Монгол гэдэг улс үнэхээр агуу түүхтэй агуу улс юм шүү эх орноо хайрлан хамгаалах ёстой” гэдгийг ойлголоо. Мөн энэхүү ажлыг гүйцэтгэснээр бид номноос уншижлекцэнд сонсож байсан бүхнээ бодит олдворшинжлэх ухааны баримт нээлтархиологын малтлагын үр дүнгээс харсанаар илүү бодитой цаашид судлахад сонирхолтой болсон  

3 comments:

  1. Gold Casino | Play Online at the Best Casino!
    Win up to 300,000 바카라사이트 x your bet at Gold Casino. Enjoy the best online slots, betway table games, video poker, live dealer ミスティーノ casino,

    ReplyDelete
  2. Harrah's Cherokee Casino Hotel - Mapyro
    Compare reviews, photos 경산 출장마사지 & 바카라 사이트 cheap rates 안성 출장샵 for Harrah's 남원 출장마사지 Cherokee Casino Hotel in Cherokee, NC. Harrah's 경상북도 출장샵 Cherokee Casino Hotel. Map.

    ReplyDelete