Sunday, March 22, 2015

Күнз ба Дорнийн философи

Күнз Хятад: 孔夫子Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Kongzi 孔子 буюу Күнз гэдэг нэр нь дорно дахиндтүгээмэл, МЭӨ 551МЭӨ 479 нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг.
Күнзийн туулж өнгөрүүлсэн амьдрал Күнз НТӨ 551 онд Хятад улсын зүүн хэсэгт орших Лу нэртэй ханлиг улсын Чү Фу хэмээх газар буюу өнөөгийн Шаньдун мужийн Чү Фу хотод уг гарлаараа язгууртан удамтай айлын хүү болон мэндэлжээ. Күнзийн өвөг дээдэс нь Сүн улсын язгууртны удам угсаа байсан хэдий ч, доройтон буурсаар Күнзийн 5-р үеийн өвөг Сүн улсаас зугатаан, Лу улсад дагаар ирж суусан ажээ. Гэсэн ч Күнзийн эцэг Шү Лянь Хэ цэргийн дайчин эр байж, 2 ч удаа гавъа байгуулж, бага түшмэлийн алба хашиж явсан байна. Түүний эцэг Шү Лянь Хэ зоригтой, шударга, биеийн өндөр болон хүч чадлаараа цуутай, өөрийн алиа хошин зангаараа дотно байдал үүсгэж чаддаг нэгэн байсан бөгөөд дайн байлдаанд гавьяа байгуулж чаддаг гарамгай цэргийн жанжин байсан гэдэг. Хэдий түүнд нэр алдар, гавьяа шагнал байсан ч хувийн амьдрал нь тийм ч сайхан байгаагүй юм. Шү Лянь Хэ залуу насандаа эхнэр авсан бөгөөд эхнэр нь түүнд арван сайхан охин төрүүлж өгсөн ч тэрээр энэ бүгдэд сэтгэл ханахгүй хүүтэй болохыг хүсэж байв. Харин түүний хоёр дахь эхнэрээс нэгэн хөвгүүн төрсөн боловч гай зовлон таарч тахир дутуу төрсөн гэдэг. Ийнхүү хүүтэй болохыг хүссэн Шү Лянь Хэ 70-аад насандаа дахин эхнэр авахаар болсон бөгөөд нэгэнт эрүүл чийрэг, сайн хөвгүүнтэй болохыг хүссэн тул удам сайтай гэр бүлийн залуу бүсгүйг сонгох хэрэгтэй байв. Тиймээс цэвэр ариун гурван охинтой Еэн-ий гэрт очиход тэрээр гурван охиноо дуудан Шү Лянь Хэ-г танилцуулан хэдий түүний аав болон өвөө нь эрдэмтэн байсан боловч эрт үед өвөг дээдэс нь угсаа залгамжилсан хааны удмын үр сад байсан гэдгийг тайлбарлаад хэн нь Шү Лянь Хэ-тэй гэрлэхийг асуужээ. Том хоёр охин нь хариу юу ч дуугарахгүй байсанд Еэн өөрийн бага охин Чин Цай-г сонгон Шү Лянь Хэ-д өгчээ.
Чин Цай хөгшин жанжинтай гэрлэж, удалгүй бие давхар болсон бөгөөд нэг өдөр тэрээр НэКүй хэмээх ууланд орших шүтээнд очиж, хүүгийнхээ төлөө залбирахаар явжээ. Сүсэглэж залбираад буцаж ирэхэд шөнө нь түүний зүүдэнд хүүгийнх нь ирээдүйн талаар болон хаана төрөх, яаж бас хэзээ нас барах талаар орж ирсэн байна. Чин Цай-н зүүдэнд орж ирсэн сүр жавхлантай таван хөгшин өвгөн түүнд хэлэхдээ “Чиний хүү бусдаас илүү мэргэн ухаантай хүү болох бөгөөд тэр хаан ширээгүй хаан болох болно. Түүнийг ялам модтой хөндийд төрүүлээрэй” гэж хэлсэнийг ном зохиолд тэмдэглэн үлдээсэн байдаг. Чин Цай-н төрөх өдөр ирэхэд тэрээр нөхрөөсөө ялам модтой хөндий байдаг эсэхийг асуугаад, тэнд хүүгээ төрүүлэх ёстойг хэлэн өмнө зүгт орших агуйд 551 оны 11 сард хожмын агуа их сэтгэгч Күнз-г төрүүлжээ. Түүний төрсөн цаг үеийг Энэтхэгт Будда төрсөн цаг үетэй нэг гэж үздэг байна. Күнз-г төрөхөд түүнд хайрласан нэр нь Күй бөгөөд хожим нь энэ нь Чүн Нэ болсон ажээ. Эхний нэр нь түүний эцгийнхээ хоёр дахь хүү болж мэндэлсэнтэй холбоотой бол сүүлийн нэр нь түүний ээжийн мөргөл үйлдсэн Нэ уулын ариун газартай холбоотой байсан. Күнз-г 3 настай балчир байхад эцэг нь тэнгэрт хальж, бэлбэсэрч хоцорсон гурван эхнэр, өнчирч үлдсэн арваад хүүхдийн эв түнжин өдөр ирэх тусам эвдрэн хагарч буйг мэдэрсэн Күнз-н эх Чин Цай хүүгээ аван гэрээсээ гарч явсан ажээ. Залуу эх зовлон зүдгүүр туулсаар хүүгээ өсгөж, эрийн цээнд дөнгөж хүргээд 17 настайд нь өөрөө тэнгэрт хальсан байна. Эцэг эхээс эрт өнчирсөн залуу хүү хорвоогийн хатуу зовлонг туулсан бөгөөд иймээс ч Күнз “Би хар багаасаа ядуу доорд явж, хатуу хүтүү бүхнийг сурсан билээ” гэж өгүүлсэн байдаг. Тэр амьдрахын эрхээр найр наадам, бэлбэсрэл, гашуудлын үйл дээр бүрээ үлээж, язгууртан хэргэмтний гэрийн сангийн нярав хийж, данс хөтлөх, мал хариулах зэрэг тэр үеийн хар бор ажилд нухлагдаж явсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүний бага насны талаар түүхэн бичигт тийм ч их зүйл тэмдэглэн үлдээгээгүй байдаг. . “Би эхээс эрдэм чадвар төгс төрөөгүй билээ. Эртний соёлд шимтэн суралцаж, эрдмийг эрлээр олсон бөлгөө” хэмээн өгүүлсэн байдаг бөгөөд түүний аль бага балчир наснаасаа үеийн хүүхдүүдээс хэрсүү, цэцэн цэлмэг ухаантай байсныг өвөөтэйгөө ярьсан ярианаас харж болох юм. Нэгэн өдөр Күнз өвөөтэйгөө ярьж суугаад түүний гүн санаа алдаж, царайнд нь гуниг харуусал тодрохыг хараад “Би таныг гонсойлгох эсвэл таны сэтгэлд сэв суулгах үйлийг хийв үү?” гэж бяцхан хүүхдээс гарахааргүй зүйлийг асуухад өвөө нь түүнээс хэн түүнд ингэж ярихыг зааж өгсөн талаар асуухад Күнз “Муу ааш зан гаргадаг хүүхэд дан ганц өөрийгөө гутаахаас гадна өөрийн өвөг дээдсээ ч бас гутамшиг болгодог гэж байнга хэлдэг нь өвөө та билээ” гэж хариулсан байдаг. Эрийн цээнд хүрч арван есөн насандаа Цы Гуан хэмээх бүсгүйг эхнэр болгон авч, жилийн дараа хүүтэй болж, хүүдээ Ли хэмээх нэр өгөөд түүн дээрээ загасны өгсөн агуа бэлэг гэсэн утгыг бэлгэдэж Пи Юү гэсэн нэрийг нэмж хүүгээ Пи Юү Ли гэж нэрлэжээ. Түүнийг тодорхойлох бас нэгэн зүйл нь түүний анхны хувийн сургуулийг байгуулсан багш гэх тодотгол болон түүний үзэл суртлыг үргэлжлүүлэн залгамжилсан гарамгай мэргэн шавь нар юм. Тэрээр 30 настайдаа өөрийн номын сургуулийг байгуулж, хэдэн арван жил хичээн зүтгэсээр, шавь нарынх нь тоо 3000 хүрсэн агаад түүнээс ном эрдэмд төгс боловсорсон 72 шавь байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Өдгөө суут арван их сэтгэгчдийн нэгд зүй ёсоор ордог Күнз бүхий л амьдралынхаа туршид эрдэм мэдлэгийг дээдэлж, сурч мэдэх, бусдад мэдлэг болон ёс суртахууны талаар түгээн дэлгэрүүлж байсан билээ. Хэв журмыг ихэд чухалчилдаг байсан тул хаалга нь үл мэдэг яайжийсан айлд ордоггүй байжээ. Күнз-г түүхийн олон зохиол бүтээлд хүн чанарынхаа хувьд үнэнч шударга, аливааг шууд хэлдэг шударга зантай, амьдралын хүнд хэцүү зовлонг бие сэтгэлээрээ туулсан хэрнээ даруу төлөв нэгэн байсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрээр амьдралдаа дөрвөн зүйлийг мөрдлөг болгосон гэдэг.
Эдгээр нь: • Хоосон мөрөөдөлд автахгүй байх
• Өөрийнхөө байр суурь дээр эрс шулуун зогсох
• Зөрүүд гөжүүд зан гаргахгүй байх
• Хэзээ ч хувиа хичээхгүй байх
Хүний үхэл гэдэг хэзээ ч ирж болдог гэнэтийн зүйл гэдгийг харуулан Күнз-г 69 настай байхад хүү Пи Юү нь 50 насандаа таалал төгсөж, түүний араас эрхэм шавь нар нь насны эрхэнд ар араасаа тэнгэрт хальсан эмгэнэлтэй түүх бичигдэн үлдсэн байдаг. Орчлонгийн жамаар нас өндөр болсон Күнз энэ бүгдэд гашуудсаар НТӨ 479 онд 73 насандаа өөрийн төрсөн газартаа ирж тэнгэрт хальжээ. “Би 15 насандаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив.” хэмээсэн нь өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралыг хураангуйлан дүгнэсэн дүгнэлт гэж хэлж болох юм. Күнз-д шавь орохыг нэг ч хаан хүсээгүй нь л түүнийг ихэд шаналгаж байв. Түүний хэлсэн сүүлчийн үг нь: -Намайг үхсэний дараа хэн миний сургаалыг үргэлжлүүлэн номлох болж байнаа? гэсэн асуулт байсан гэдэг. Нас нөгчихөөсөө өмнө сонгож авсан газар нь болох голын захын бяцхан төгөл дунд шавь нар нь түүнийг оршуулжээ. Өдгөө тэнд 20 гаруй га эзэлдэг Күнзийн бунхан, хийд бий. Хөшөөн дээр нь: “Хамгаас ариун гэгээн, зөнч мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар” хэмээх бичээс байдаг ажээ. Тэндхийн булгийн усыг ханзны соёлт орнуудад ариун дээд хэмээн шүтдэг бөгөөд мөнөөх булгаас уухыг энэ насны онцгой бэлгэ дэмбэрэл хэмээдэг аж.

Күнзийн сургаалийн үүсэл, хөгжил Күнз зөвхөн соён гэгээрүүлэгч, их сэтгэгч байсангүй. Ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа соёлын үнэт баялгийг бүтээж,
утга зохиолтүүхгүн ухаанулс төр, засаглал, нийгэм, ёс суртал зэргийг тал бүрээс нь гүнзгий шинжлэн үзэж үзэл сургаалаа айлдан номлосноор Күнзийн сургаалыг үндэслэн буй болгожээ. Күнз хийгээд түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт Дөрвөн ном, таван бичиг бүхэлдээ Күнзийн сурталын үндэс болдог. Күнз Хятадын Чжоу удмын хаанчлалын үед амьдарч байсан бөгөед тухайн үеийн удирдагчид түүний сургаалыг үл ойшоож байсан ч улс орон даяар түүний сургаал өргөн дэлгэрчээ. Гэвч НТӨ 221 онд төрийн эрхэнд Цинь удмынхан гараад Күнз-н сургаалыг хориглож, бүх номыг нь шатаах хүртэл харгис хатуу арга хэмжээг авч байсан ч, НТӨ 220 онд Хань угсааныхан төрийн эрхэнд гарсаны дараа Күнз-н сургаалыг Хятад улсын албан ёсны шашин болгон өргөмжилсөн байна. Энэ үеэс хятадын хаад төрийн албанд түшмэд сонгон авахдаа "төрийн алба" гэдэг сэдвээр шапгалт авдаг болсон бөгөед хэсэг хугацаа өнгөрөхөд уг шалгалтын ундэс суурь нь Күнз-н сургаал болсон байлаа. Хятадын эзэнт гүрэнд төр засгийн хүнд сурталт албанд орсноор нийгэмд эзлэх байр суурь дээшилж, хөрөнгөжих бололцоо нээгддэг байсан тул "төрийн алба"-ны сэдвээр өгөх шалгалтын гол ноён нуруу болох Күнз-н сургаалыг мэдэхийн төлөө тэмцэл залуучуудын дунд хүчтэй өрнөж байлаа. Күнз-н сургаал Хятадын засаг захиргааны албан ёсны гүн ухаан байсан төдийгүй тус улсын дийлэнх иргэдийн өртөнцийг үзэх үээл болж тэдний амьдралд гүн нөлеө үзүүлсээр ирсэн, өдгөө ч уг чанар, үнэ цэнээ алдаагүй билээ.
Хоёр мянганы тэртээ зохиогдож, саад бэрхийг туулсаар өнөө хүртэл уламжилж ирсэн, Күнзийн суртал гүн ухааны сэтгэлгээний гол дурсгал бол дээр өгүүлсэн алдартДөрвөн ном, таван бичгийн нэг Шүүмжлэл өгүүлэл нь бэсрэг зохиол юм. Күнзийг таалал төгссөн хойно шавь нар нь өөр өөрийн тэмдэглэн авсан хийгээд ой ухаан, оюун бодолд нь шингэж үлдсэн сургаал номлолыг нэгтгэн бичсэнээр энэ ном бүтэж, мөнхрөн үлдэх хувийг олжээ. Шүүмжлэл өгүүлэл нь голдуу асууж хариулах, цэц мэргэнээ сорьж цэгцлэх, шүүн тунгаах, дүгнэх хэлбэрээр бичигдсэн, 20 бүлэгтэй зохиол юм.Күнзийн сургаал Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.
Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.
Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.
Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.
Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй
Мэдэж буй хүн эргэлздэггүй Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй Зоригтой хүн айж эмээдэггүй.
Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.
Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй
Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.
Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!
Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.
Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.
Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.
Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.
Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.
Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.
Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.
Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.
Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү.
Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.
Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.
Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.
Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй. Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан. Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг. Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог. Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул. Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй. Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг. Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг. Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн. Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй. Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна. Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү. Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг. Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан. Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй. Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно. Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй. Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа. Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой. Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.
Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ.
Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал.
Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй Мэдэж буй хүн эргэлздэггүй Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй Зоригтой хүн айж эмээдэггүй. Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг. Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй. Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ! Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм. Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг. Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.
Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.
Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага. Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой. Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг. Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог. Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү. Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг. Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ?
Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг.
Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг. Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.mun ene n eos surthuunii chigleltei baisan. "Shiniig medie gevel huuchniig mun negen udaa neg hun kunz deer ireed bi erdem surmaar bn ghed kunz tolgoig n us ruu dureed agaar amisgaluulahgi bolgoj asuuj gene odoo chi  yu husej bn gej getel shavi bi agaar gehed chi erdmiig ingj hus gejee></ref>med"
ӨРШӨӨЛ ЭНЭРЛИЙГ ДЭЭДЛЭХҮЙН УЧИР Нэгэн өдөр гал гарч, Күнзийн морины жүчээ шатжээ. Энэ үед Күнз хааны ордонд бараалхаж байсан аж. Тэрбээр гэртээ ирээд, гал гарч, морины жүчээ шатсаныг сонсоод яаран асуусан нь: -Хүмүүн эндэж бэртээгүй буй заа? Күнз морио ч, эд хөрөнгөө ч эс асууж, харин морь малладаг доорд зарцын бэртэж гэмтсэн эсэхийг лавлажээ. Үүнээс үзэхэд Күнз аливаа хүнийг дээд, доорд гэж ялгаж үзэлгүйгээр гагцхүү хүн гэсэн үүднээс нь чухалчлан үзэж байгаа бөгөөд түүний энэрэнгүй сэтгэл, ухаант байдлыг харуулж байгаа юм. Күнз “Цэргийн жанжны хэргэм зэргийг хурааж болмуй, энгийн хүмүүний хүсэл зоригийг булааж үл чадмой” хэмээн өгүүлсэн байдаг. Энэ нь мөн л хүний тэгш байдал болон хүний хүсэл зориг юугаар ч сольж болохгүй зүйл гэдгийг харуулж байна.
ЗАСАГЛАХУЙД ЁС СУРТЛЫГ ЭРХЭМЛЭХҮЙН УЧИР Күнзийн сургаалын нэг гол агуулга бол сайн засаглал, шударга журамт түшмэлийн тухай ойлголт юм. Күнз хувийн сургууль байгуулан, үзэл сурталаа айлдан, соён гэгээрүүлэхийн зэрэгцээ төр засаглалын хэрэгт ч хүчин зүтгэж явжээ. Тэрээр түшмэдийн зиндаанд хүрч, орон нутгийн бага шиг түшмэл болж, удалгүй олон ажил сэдэж, ихэд гавъяа байгуулан Лу улсын шүүх цаазын тэргүүлсэн түшмэлийн албанаа дэвшиж явжээ. Күнз хүмүүний амь насыг хөнөөн егүүтгэдэг харгис хатуу засаглалыг эрс шүүмжлэн, эгэл ардыг ч энэрэн хайрладаг өгөөмөр засаглалын төлөө сургаал номлолоо айлдаж байлаа.
ДУТУУДАХЫГ ХЭМ ТЭНЦҮҮЛЭХҮЙН УЧИР Күнзийн нэгэн шавь Зы Гун: Зы Жан, Зы Шя хоёрын хэн нь илүү мэргэн буй?
Күнз өгүүлрүүн: Зы Жан болвоос хэтрүүлж, Зы Шя болвоос дутаах бөлгөө.
Зы Гун өгүүлрүүн: Тэгвэл Зы Жан илүү бус уу?
Күнз өгүүлрүүн: “Хэтрүүлэх дутаах хоёр хэтдээ адил буюу”.
Күнз туйлширах аюулаас ангижрах арга нь төв дундажийг барих явдал гэж үзээд тэр дунджаас дээш эсвэл доош аль ч тийш хазайлгүйгээр явах нь хийсэн үйл хэрэг төгс болно гэж сургаж байв.
ӨӨРИЙН ҮЛ ХҮСЭХИЙГ ӨРӨӨЛ БУСДАД ЭС ТУЛГАХУЙН УЧИР Хүн гэдэг өөртөө ганцхан сайн сайхан зүйлийг л хүсдэг. Гэсэн атлаа өөртөө сайн сайхан зүйлийг бий болгохын тулд өрөөлд гарз хохирол учруудах нь бий. Үүнийг Күнз тайлбарлахдаа дээрх ишлэлийг авсан байдаг.


Монголын үндэсний музей үзсэн сэтгэгдэл

Бид өнөөдөр буюу 2015 оны 3-р сарын 5нд Монголын үндэсний музейгээр аяласан.
   Монгол улсын түүхсоёлбайгаль орчныг ард олон үзүүлэх таниулах зорилгоор 1924 онд монголын үндэсний музейн эх үүсвэр тавигджээ. 1950 оноос орон нутаг судлах улсын төв музей нэрээр олны танил болжээ. 1991 онд Монголын Үндэсний түүхийн музейг байгуулсан байнаИйнхүү улсын төв төв музейн түүх  археологиугсаатны зүйн цуглуулгуудыг үндэсний түүхийн музейд шилжүүлжээ Уг музей нь монголын нутагт хүн аж төрснөөс эхлэх бөгөөд өнөө үеийг хүртэлх түүхийг өгүүлэх олдворбаримтыг агуулсан 3 давхар бүхий 10 танхим  50000 гаруй үзмэртэй үндэсний хэмжээний тэргүүлэх музейн нэг юм.
Үндэсний түүхийн музейн 10 танхимийн талаар өөрийн харсан бөгөөд ойлгосон зүйлсийг дурдъя:
давхар
Танхим1. Эртний Монголын түүх
Хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн хүрэл зэвсгийн үе хүртэлх түүх нь урт хийгээд сонирхол татахуйц түүхийн эхлэл юмМонгол дахь чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор  800 000 жилийн өмнө эхэлжхуучиндундшинэ чулуун зэвсгийн үе хэмээн хуваагддагЭртний хүний амьдарч байсан бууц суурины дурсгал эдүгээ монголын бүх нутгаас олдож байнаХүний хөгжлийн анхдагч эринэнэ цаг үе монголын хээр талд хэрхэн хөгжиж өрнөж байсан талаар эртний түүхийн танхим дахь үзмэрүзүүллэгээс дэлгэрэнгүй танилцлаа. Төмөр зэвсгийн үед хамаарах хадны сүг зургууд таалагдсан
1.         Хуучин чулуун зэвсгийн үе “Палеолит” МЭӨ 800000-12000 жилийн өмнө
2.       Дунд чулуун зэвсгийн үе: 12000-7000 жилийн өмнө
3.      Шинэ чулуун зэвсгийн үе (МЭӨ 7000 - 3000 жилийн өмнө)
4.      Хүрэл зэвсгийн үе (МЭӨ 3000- МЭ 300 жилийн өмнө)

  Танхим  2. Эртний улсуудын түүх
Музейн энэ танхимд монгол нутагт оршиж байсан монгол, түрэг угсааны эртний хаант улсуудын талаар үзүүлдэг бөгөөд монгол нутгаас олдсон эртний хотын туурийн дурсгал, археологийн олдвор, эртний улсуудын хаадын онгон тахилын байгууламж тэндээс илэрсэн ховор дурсгал энд байсан. Жишээ нь Хүннү, Хятан, Түрэг, Уйгар гэх мэт.
   Харамсалтайн зарим хэсэг засвартай байсан тул Хүнний гүрний талаар олж харж чадсангүй.Эдгээр улсуудын соёл аж ахуйд сэлэм, булш ,оршуула ,чулуун хөшөө, зэв ,сум нум, бичээс , сав суулга гэх мэт олон төрлийн үзүүлэн байснаас миний нүдэнд архи хийдэг сав болох гүц болон аяга нь сонирхолтойгоор онцгойлж туссан юм.
II давхар
           Танхим3. Уламжлалт хувцас гоёл чимэглэл
Тус танхим нь XVII-XX зууны үед хэрэглэж байсан монгол угсаатнуудын хувцасэрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хэрэглэж байсан гоёл чимэглэлийн зүйлс буюу өнөө үед яривал гоёж гоодохдоо хэрэглэдэг хувцас толгойн хэрэглэл байлааМонголчууд 1000 орчим төрлийн хэлбэр хийц бүхий малгайг эдэлдэг байсныг мөн мэдэж авсанЭнд 16 угсаатны хувцаснаас гадна “Төрийн ёслолын хувцас”,”Улирлын хувцас”, бөгөөд  хамгийн сонирхол татсан нь “ Энхрий хувцас” байлаа. Монгол гоёл нь ахуй хэрэглээний эдлэлээ үнэт эрдэнээр бүтээжуламжлалт угалжхээ чимэгээр баяжуулан өдөр тутамдаа хэрэглэдэг өвөрмөц онцлогтой байсан нь.Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олон төрөлтэйалтмөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй. 17-19-р зууны монгол эхнэрүүдийн толгойн боолтхавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд Гарьдын далавчтай адилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтойТолгойн боолтын оройвч нь дундад эртний монгол хатдын богтаг малгайн уламжлалыг хадгалсан дээрээ жижиг дугуй тойрогтойоройвчийг мөнгөалтаар хийж шүрсувд шигтгэн чимэглэсэн гоёл нь ихэд анхаарал татсаан.
Тэр үеийн эрэгтэйчүүдийн гоёл ньхөөрөгдаалингаансхэт хутгатамхины уут болэмэгтэйчүүдийн гоёл ньтолгойн болтсанчигээмэгэнгэрийн мөнгөн гуутаван саваагүй зэрэг байв.( “Энхрий хувцас” энэ нь байнга өвчин ороодог хүүхэддээ зориулж хийдэг байсан хувцас )
III давхар
    Танхим 4. Монголын эзэнт гүрэн
Тус танхим нь монголын түүхийн сэргэн мандлын үе эзэнт гүрний түүхийг өгүүлэх бөгөөд ханлиг улсын үеИх Монгол улсЭзэнт гүрэн хэмээх сэдэв дор багтаан эд үеийн түүхэн үзмэрийг байрлуулсан байнаМонголын эзэнт гүрэн үзүүллэгийн танхим дахь үзмэрүүд нь монголын эзэнт гүрний үеийн гайхамшигт түүхийн гэрч болсон археологийн олдворуудцэргийн хувцас хэрэглэлэртний хотын тууриас олдсон эд өлөголдворхаадын дипломат харилцааны баримтболон тухайн үеийн Их Монгол улсын нийслэл хотыг сэргээн хийсэн загвар зэрэг олон сонирхолтой үзмэрээс бүрдсэн байсан.Мөн бидний бахарханхүндэтгэж шүтэж явдаг Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын улс орны талаар болоод соёлёс заншилболон дайн ба энх амгалангийн бэлгэдэл болох ХарЦагаан сүлд , цэрэг жанжны хуяг дуулганум сум зэрэг зүйлсийг өөртөө багтаасан байлааҮзмэрүүдээс жишээ татвал : “Хар болон Цагаан сүлд”, “Шаазан ваар сав”,  “Чингисийн чулууны бичиг”, “Хүрэл пайз болон Мөнгөн гэрэгэ”, “Зоос”, хийгээд “МНТ” “Чингисийн чулууны бичиг” энэ нь БухаСочихайд зориулан бичсэн Чингисийн хэлсэн үгс зэрэг нь надад огшиж монголоороо бахархах сэтгэгдэл төрүүлсэн.
  Танхим 5. Монголын уламжлалт соёл
Монголчуудын манжийн эрхшээлд байсан 200 гаруй жил бол монголын түүхэн дэх хамгийн хэцүү хар үе байсанЭнэхүү хүнд хэцүү үеийн тухай энэ танхимд бийМонголчууд тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсээр 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнүүлж Чин улсын эрхшээлээс ангижрсанЭнэ үед монголд хүчтэй дэлгэрсэн шарын шашны нөлөөгөөр монгол эрдэмтэн лам нар гүн ухааны шидвэр бүтээлээ туурвижээШашин дэлгэрэлтийг дагаад монгол урчуудын ур ухаангараар баригдсан олон тооны сүм хийд баригдажсүм хийдээр төвлөсөн оюун соёлын хөгжил харьцангуй сайн хөгжиж байжээЭнэ нь уран барималбарилга хйигээд дорно дахинаа алдаршсан таван ухааны эрдэм ухаан дэлгэрч монголын соёлын хөгжил баяжсаар байвЭнэ үеийн баримт нь зураг сэлтгав дөнгө гэх мэтээр илэрсэн энэхүү танхимд бий.
Мөн танхим нь ерөнхийдөө монголчуудын шүтлэг мөргөлбичиг үсгийг илтгэх ном судархөгжмийн зэмсэгболон уламжлан ирсэн тоглоом наадгайг илтгэх сонирхолтой танхим байлааЖишээ нь:”Оньсон тоглоом” , “Алаг мэлхий”, “Эрийн гурван наадмыг илтгэх олдвор”, “Хуучиршанзятга” зэрэг болно.
    Танхим6. Монголын уламжлалт аж ахуй
 Тус үзүүлэнгийн танхимд уламжлалт тоглоомгар урлалын бүтээлийн дээжисном хэвлэлийн технологихөгжимхөгжмийн зэмсгийн төрлүүдийг дэлгэсэнМөн монголчуудын шашинмөргөлийн хэлбэрэд хэрэглэлийг энэ танхимаас харнаНүүдэлчин монголчуудын эртний мөргөл бөөгийн мөргөл уламжлалт зан үйлийн утга агуулгамөн чанарөнөөдөр ч хүмүүс бөөтэнгэрөвөг дээдсийн сүнс сүлдийг шүтэх уламжлалаа хадгалсаар байгаа нь энэ танхимиин баримал болон бусад зүйлсээс илт.Тэрчлэн монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурхны шашин монголчуудын оюуны амьдралд хэрхэн нөлөөлсөншашны урлагийн бүтээлхожуу дэлгэрэлтийн үе 16-19-р зууны шарын шашин дэлгэрэлтийн үед монгол урчуудын ур ухаангараар баригдсан олон тооны сүм хийдийн талаар болон бусад мэдээллийг багтаасан үзүүллэг үзлээ.   
Мөн энэ танхим нь гадаадын жуулчдад бидэнд эртнээс уламжлажөвлөж ирсэн нүүдэлчин соёл болох нүүдэлчдийн гэр сууцмал аж ахуй хийгээд газар тариаланан агнуурын соёлыг харж болох юм гэж ойлгосон.
     Танхим 7. Манжийн эрхшээлийн үеийн Монгол улс /XVII-XX зуун/
Энэхүү танхим нь Монгол улсын XVII-XX зуун буюу Манжийн эрхшээлд байсан олонхийн хэлдгээр 200 жилийн дарлалыг тодоор харуулж чадах танхим байлааУг танхимд тэр үед хэрэглэж байсан тамга тэмдэгзоосэрүү шүүлтийн хэрэгсэл зэрэг түүхийн баримтууд байрлана.
     Танхим 8. Богд хаант улс /1911-1920/
Энэ танхим нь Манжийн дарангуйллын эсрэг босч тусгаар тогтнолоо олж авсан үеийн талаар буюу эрх чөлөөний талаарх тэмцлийг агуулсан байсан бөгөөд Монголын ард түмэн эрх чөлөөгөө олж аван шашин төрийг хослуулжБогд хаант төрийг байгуулсан түүхийг харуулнаМөн тус танхимаас жуулчид ч төдийгүй монголчууд тэр үеийн улс төрийн зүтгэлтнүүдийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг харах боломжтой.
     Танхим 9. Социализмын үеийн Монгол /1921-1989/
Тус танхим нь 1921 оны ардын хувьсгалаас 1980 оны сүүл үеийн тусгаар тогтносон улсын түүх болон улс төрийн хувьд бусад орнуудтай дипломат харилцаа тогтоосон түүхболон түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсбичиг баримтулсын мөнгөн тэмдэгт зэргийг өөртөө агуулсан сонирхолтой танхим байлаа.
     Танхим 10. Ардчилал шинэчлэлийн үе /1990 оноос одоог хүртэл/
Монголчуудын ардчиллын төлөө тэмцэж буй дүр зургийг үнэхээр тод харуулж чадсан мэт санагдсанЯг л тэр үед байгаа мэт дуу чимээгэрэл зураг нь амьд мэт мэдрэмж төрүүлж байлаа. Монгол орныг хөгжил дэвшлийн замд оруулсан 1990 оны ардчилсан шинэчлэлт нь Монгол дахь өөрчлөлт шинэчлэлтийг эргэлт буцалтгүй болгожардчилсан нийгэм байгуулах явцыг түргэтгэсэн 20-р зууны Монголын түүхэн дэх улс төрийн томоохон үйл яюц болох 1911-1912 он, 1921 оны түүхэн үйл явдлын шууд үргэлжлэл нь байв.













  Дүгнэлт

 Энэхүү музейг үзэхэд сонирхолтой зүйлс,таалагдсан зүйлс ч их байлаа.Ерөнхийдөө уг музейг үзсэнээр Монгол улсын түүх соёлыг тэр үед нь амьдарч үзсэн юм шиг л мэдэрдлээМөн хамгийн ихээр сэтгэлдээ ойлгож авсан зүйл нь “Бидний өвөг дээдэс хойч үеийнхээ төлөө алдаатайоноотой ч тэмцэж мөн эх орныхоо төлөө хийсэн зүйл нь дэндүү их атал одоо бидний хийж байгаа зүйл нь үүний эсрэг байгаа мэт санагдах юмИнгээд сүүлд нь мэдэрсэн зүйл бол Монгол гэдэг улс үнэхээр агуу түүхтэй агуу улс юм шүү эх орноо хайрлан хамгаалах ёстой” гэдгийг ойлголоо. Мөн энэхүү ажлыг гүйцэтгэснээр бид номноос уншижлекцэнд сонсож байсан бүхнээ бодит олдворшинжлэх ухааны баримт нээлтархиологын малтлагын үр дүнгээс харсанаар илүү бодитой цаашид судлахад сонирхолтой болсон